Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн Дорнод аймгийн Баяндун, Халхгол,  Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан дөрвөн хээрийн түймрийн голомтод тухайн аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж байна.

Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан хээрийн гал түймрийг 22:40 цагт бүрэн унтраалаа.

Ихэнх нутгаар хуурайшилтын зэрэг өндөр, ойрын өдрүүдэд салхи шуургатай байх тул галын аюулгүй байдлыг сайтар хангаж, хөдөө, орон нутагт зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан чүдэнз, тамхины иш, үнс нурмыг бүрэн унтрааж, ой, хээрийн түймрийн галын аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу