Аймгийн Хурц арслан, АБТА, чөлөөт бөхийн спортын мастер Гунгаагийн Жаргалтулгын нэрэмжит Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах өсвөр үеийн Үндэсний бөхийн барилдаан зохион байгуулагдлаа. 

Энэ удаа өсвөрийн 80 орчим бөх, таван насны ангилалд уран мэхийг уралдуулан хүч үзүүлэн өрсөлдөж аваргуудаа тодруулав.

Тэмцээний мэдээллээс хүргэхэд:

1-р байрт:

  • 14 насны ангилалд залуу бөх Д.Мөнхтөгс /Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум/
  • 15 насны ангилалд залуу бөх П.Төгөлдөр /Сэлэнгэ аймаг, Мандал сум/
  • 16 насны ангилалд залуу бөх Б.Отгон-Эрдэнэ /Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум/
  • 17 насны ангилалд залуу бөх Б.Занданбат /Сэлэнгэ аймаг, Орхонтуул сум/
  • 18 насны ангилалд залуу бөх Б.Эрдэнэбаяр /Сэлэнгэ аймаг, Мандал сум/ нар тус тус хурд хүч, эр бяраараа манлайлжээ.

Багийн дүнгээр :

– Э.Сүхбаатар дасгалжуулагчтай Мандал сумын тамирчид 1-р байр

– Д.Батбаяр дасгалжуулагчтай Цагааннуур сумын баг 2-р байр

– Г.Амархүү дасгалжуулагчтай /Сэлэнгэ, Сүхбаатар/ 3-р байрт тус тус шалгарсан байна.

Мөн жил бүр Г.Жаргалтулгын эгч дүү нар, тэдний үр хүүхдүүд тэмцээнд оролцогчдоос “Уран барилдаанч”, Ирээдүйн аварга”, “Дайчин барилдаанч”, “Өсөх Ирээдүйтэй бөх”, “Уран гараа дэвээ”гэсэн таван шагналыг бөхчүүдийн онцлогт нь тохируулан шалгаруулж урамшуулан байлдаг уламжлалтай аж.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу