Орон нутгийн сонгуульд саналаа өгөөд буцаж явсан таван оюутан Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд осолдсоны улмаас хоёр нь газар дээрээ нас барсан гэх мэдээлэл цацагдаад буй. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад дараах мэдээллийг өглөө. 

Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 13-ны 14:50 цагт “Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч, хоёр хүн нас барсан” гэх харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газрын шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт очиж хойшлуулашгүй ажиллагаа явуулсан байна.

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн нутагт “Toyota sai” маркийн автомашин замын зорчих хэсгийн баруун тал руу гарч осолдсоны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан нийт таван иргэнээс хоёр иргэн нас барж, хоёр иргэн гэмтэж, эмнэлгийн тусламж авчээ.

Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээлж буйгаар, осолд орсон оюутнуудын биеийн байдал хүнд, эмчилгээ хийж байгаа аж.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу