Баянзүрх дүүргийн хүүхдийн тасагт хэвтэж байсан ой долоон сартай хүүхдийн уян зүүний тагийг сольж, цустай таг хийснээс болж хүүхдийн биеийн байдал хүндэрсэн талаар хүүхдийн ээж Б.Ууганчимэгээс тодрууллаа.

Тэрбээр “Хүүхдийнхээ уян зүүг солиулахаар сувилагчийн өрөөнд орсон. Сувилагч уян зүүг солих явцдаа тагийг нь газарт унагааж, ширээн дээрээс өөр цустай таг сольж хийсэн. Тэгэхээр нь өөр хүний цустай тагаар таглачихлаа ш дээ гэсэн “Надад өөр цэвэрхэн таг байгаагүй” гэж байгаа юм. Тэгээд нөгөө сувилагч тарианд натри соруулснаа хүүхдийн маань судас руу шахах гээд байсан. Тэгэхээр нь би болиулаад, эмч нарын чинь өрөө рүү орно гэсэн хаанаас ч юм бүү мэд цэвэрхэн таг гаргаж ирээд солино гэсэн.

Тарианы өрөө нь ямар ч камергүй байсан. Гэтэл эмч нь намайг тэр өрөөнөөс гаргаж уулзаад, тэр сувилагчаараа цустай таг авчруулаад битүүмжилсэн. Хүн өөрийгөө хэрэгт хийх гээд баримтаа авчирч өгөхгүй шүү дээ. Тэр сувилагч намайг тавлаад байгаа юм шиг над руу харж инээгээд байсан нь бараг сэтгэцийн өөрчлөлттэй юм уу гэж бодуулахад хүргэсэн. Би бүүр пайнаканд ороод сувилагчийг үстсэн. Гэтэл сувилахуйн дарга нь үүн дээр дөрөөлж “Бид сувилагчаа хамгаалж чадаагүй хариуцлага алдсан байна” гэж байгаа юм. Тэгэхэд хүүхэд маань тэр алдаанаас болж насан туршийн өвчтэй болчихвол яах юм.

Манай хүүхэд анх эмнэлэгт ирэхдээ хатуу баадаг байсан. Гэтэл Бямба гарагийн оройноос шингэн цагаан баас гарч эхэлсэн. Цагаанаар хүндэрнэ гэдэг маш ноцтой асуудал. Гэтэл дарга, удирдлагууд нь хүртэл асуудал гэж авч үзэхгүй анхаарахгүй байсан. Тэр сувилагчийг угаасаа мэлэн хойлог, манараа тийм болохоороо цустай таг андуурч хийсэн байх гэж байгаа байхгүй юу. Иймд би хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж байна” гэв.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:

Л.ЗУЛ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу