Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэж байсан ой долоон сартай хүүхдийн уян зүүний тагийг сольж, цустай таг хийснээс болж хүүхдийн биеийн байдал хүндэрсэн талаар тус эмнэлгийн Хяналт, үйлчилгээ, удидлагын албаны дарга н.Долгорсүрэнгээс тодрууллаа. 

Тэрбээр “Манай эмнэлэг дээр 2024 оны аравдугаар сарын 12-ны өдөр болсон үйл явдлын талаар мэдээлэл хүргэе. Одоогийн байдлаар үйлчлүүлэгч албан ёсны гомдлоо гаргаж өгөөгүй. Албан ёсоор гомдол өгсөн тохиолдолд бид албан ёсоор бичгээр хариу өгнө. 

Хүүхдэд тавьсан уян зүүний таг унаж, өөр тагаар сольж таглахдаа цустай тагаар тагласан гэх асуудал ярьж байгаа. Тухайн өдөр хүүхдийн тасагт ажиллаж байсан эмч нар, сувилахуйн албаны ажилчдаас тодруулга авсан. Асуудалд зохих хэмжээний хариуцлага тооцно. Мөн сувилагчийн биед халдсан ээжид Зөрчлийн хуулиар хариуцлага тооцуулна. Тухайн үед өрөөний камерын батериа шатсан байсан. 

Сувилагч уян зүүний таг газарт унаж, бохирлогдсон үед таглаж болохгүйг хэлсэн гэдгийг ээж өөрөө ч хэлсэн. Сувилагч тэрэгнээс цэвэр таглаа авч тагласан байна. Газарт бохирлогдсон тагийг авч таглахгүй гэдгийг мэдэж байгаа хүн хэзээ ч өөр цустай тагаар таглахгүй гэдэгт би 100 хувь итгэлтэй байна” гэсэн юм.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ШУУД ДАМЖУУЛАЛТААС ҮЗЭХ: 

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу