“Цалинтай ээж”-ийн хөтөлбөрийн хамрах хүрээг 0-2 нас болгож, 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх талаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара өөрийн цахим хуудастаа санал дэвшүүллээ. 

Тэрбээр “Цалинтай Ээж” хөтөлбөрийн дүн болох 50.000₮ нэмэгдүүлэх асуудлыг 126 гишүүнтэй Парламентын анхдугаар чуулганы үеэс элдвээр хэлэгдэн хэлэгдэн хөндсөөр байгааг та нар минь мэдэж байгаа

Тэгвэл энэ хөтөлбөрийн

  • 0-3 насны хүүхэдтэй ээжүүдэд 50.000₮ гэсэн хамрах хүрээг
  • 0-2 насны хүүхэдтэй ээжүүдэд 100.000₮ болгон нэмэгдүүлэн олгох саналыг дэвшүүлж байгааг минь ээжүүд та бүхэн дэмжиж өгвөл Нара нь ажил болгохоор ханцуй шамлая

Яг одоо Нийгмийн Бодлого Байнгын Хорооны гишүүд ГБХНХЯ-н “Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Салбарын Эрх Зүйн Орчны Шинэчлэл” танилцуулах уулзалтад сууж байна” гэв.

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу