Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын үр дүнд НИТХ-ын 45 төлөөлөгчийн 40 нь МАН-аас, тав нь Ардчилсан намаас сонгогдсон билээ. 

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баттулга дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “Ардчилсан намаа ялуулахын тулд нэр дэвшигчдээ би хаана ч дэмжээд явна. Энэ бол миний үүрэг. Манай намаас нийслэлд нэр дэвшсэн залуучуудыг сул хүмүүс гэж буйтай би санал нийлэхгүй. Сонгуулийн хуулийг өөрчилж, 51 хувийн ирцийг байхгүй болгосон, Баасан гарагт санал хураалт явуулсан. Х.Нямбаатар дөнгөж 15-16 хувийн ялалт авчихаад нийслэлийг удирдах гэж байна. 

400 автобус, бродюр, шахмал түлшний асуудлыг бүгдийг нь ил болгож ярих хэрэгтэй. 

Ардчилсан нам ялагдсан нь 51 хувийн ирцийн босгыг авч хаясантай холбоотой. Нийслэлийн Ардчилсан намын асуудал надад хамаагүй. Нийслэлийн Ардчилсан нам хуралдаад, даргын асуудлыг ярих байх” хэмээн хэллээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу