Уул уурхайн биржийн өнөөдөр (2024.10.14)-ийн цахим арилжаанд “Энержи ресурс” ХХК оролцож, нийт гурван багц буюу 19200 тонн баяжуулсан коксжих нүүрс арилжсан байна.

Энэхүү арилжаанд долоон худалдан авагч оролцсон бөгөөд форвард хэлцлээр, тонныг нь 1050 юаниас дуудаж, 1130 юаниар арилжжээ. Гэрээний нийт үнийн дүн 7.62 хувийн өсөлттэй байж, нийт 21,696.000 юаниар арилжаа хийгдсэн байна.

Арилжсан бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтийн тухайд, үнс (хуурай,%) ≤ 11.0% дэгдэмхий бодис (хуурай, үнсгүй суурь,%) >20.0%-28.0% хүхэр (хуурай, %) ≤ 0.85% нийт чийг (хүлээн авснаар,%) ≤ 10.0% G индекс ≥ 75 байжээ.

Тус компани энэ сарын 10-ны өдөр дөрвөн багц буюу 25600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу кокжсих нүүрс, хоёр багц буюу 6600 тонн төмрийн хүдэр, гурван багц буюу 19200 тонн баяжуулсан кокжсих нүүрс тус тус арилжсан байна.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу