2023 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирж, алба хаахдаа “Сэлэнгэ” хамтарсан хээрийн сургууль болон Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойн баярын ёслолд оролцож, түүх бүтээсэн Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид бэлтгэлээр халагдлаа.

Дайчдаа бэлтгэлээр халах ёслолд ангийн захирагчаас эхлээд ээлжийн тогооч хүртлээ хамт олноороо хүндэтгэн оролцож, түрүүч, байлдагч нартаа баяр хүргэж, цаашдынх нь ирээдүйн их зам мөр нь тэгш дүүрэн явахыг хүсэн ерөөжээ.

May be an image of 7 people and text

Халагдаж буй дайчид “Амьдралдаа хамгийн зөв шийдвэр гаргасан цаг хугацаа чинь хэзээ бэ” гэж хэн нэгэн надаас асуувал “Эх орондоо зориулсан нэг жил” гэж хэлнэ. Үнэхээр мартагдахгүй үнэтэй цаг мөч байлаа. Зөвхөн аав, ээжээрээ овоглож өссөн бид эх орны хөвгүүд хэмээх бахархам авторыг өөрсдөдөө бий болгосондоо маш их баяртай байна.

“Цэрэг хүн хэзээд цэргээрээ” гэдэгчлэн бид жагсаалын дуугаа хэзээ ч мартахгүй, цэргийн эрдмээ хэзээ ч умартахгүй. Ажил амьдрал дээр шалихгүй зан, ялахгүй омог, ялархуу байдал гаргахын аргагүй болтлоо төлөвшиж хүмүүжлээ гэж хэлмээр байна хэмээн ярьжээ.

May be an image of 9 people

Ангийн захирагч хурандаа Д.Бямба албаа нэр төртэй хаасан дайчдад халуун баяр хүргэж, зүүн бүсийн түүхт хороонд алба хааснаараа бахархаж яваарай гээд түрүүч, байлдагч бүрийнхээ баруун хацрыг үнсэж, амжилт хүссэн байна.

May be an image of 8 people and text

Ахлах дэслэгч Л.Мөнхчөдөрийн мэдээлснээр, энэхүү хүндэтгэлийн ёслолд Дорнод аймгийн МСҮТ, “Мөнгөн хэрлэн” авто сургуулийн удирдлагууд хүрэлцэн ирж, зарим түрүүч, байлдагч нарт чадамжийн гэрчилгээ гардуулжээ.

May be an image of 4 people and text

Учир нь, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид албаа хаангаа нийгэмд хэрэгцээтэй мэргэжил эзэмшиж, жолооны дамжаанд суралцсан байна.

May be an image of 3 people and text

May be an image of 3 people and text

May be an image of 13 people and textMay be an image of 2 people and textMay be an image of 3 people

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу