НИТХ-ын анхдугаар хуралдаан (2024.10.14) үргэлжилж байна. Хуралдааныг төлөөлөгчдийн хамгийн ахмад болох, Хан-Уул дүүргээс сонгогдсон төлөөлөгч Г.Батсайхан удирдан явуулж буй юм.

Хуралдааны эхэнд Нийслэлийн сонгуулийн хорооноос сонгуулийн үр дүнгийн мэдээллийг  танилцуулж, дараа нь НИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэн, нууц санал хураалт явуулав.

Баянзүрх дүүргээс нэр дэвшин, ялалт байгуулсан А.Баяр олонхын саналаар буюу 39 төлөөлөгч дэмжсэнээр НИТХ-ын даргаар сонгогдлоо.

                 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу