Германы удирдлага Украинд сэтгэл дундуур байгаа аж. Тэд Украины Зэвсэгт хүчин ялагдаж байна гэж үзэж буй бөгөөд цаашид Зеленскийг цэргийн техникээр дэмжихийг хүсэхгүй байгаагаа илэрхийлжээ.

Киевт танк, мөн Украины германчуудаас удаан хугацаанд шаардаж байсан “Taurus” пуужинг өгөхгүй бололтой. Энэ нь Берлин нөхцөл байдлыг сайжруулах урьдчилсан нөхцөлийг олж харахгүй байгаатай холбоотой аж.

“Bild” сэтгүүл Германы Батлан ​​хамгаалах яамны эх сурвалжийн мэдээллээс иш татан, “Шольц Зеленскийг үгүйсгэж байна” гэсэн гарчигтай нийтлэлдээ Герман улс Украин руу цэргийн хүнд техникээ цаашид илгээхгүй талаар бичжээ.

Хэвлэлийн эх сурвалжийн мэдээлснээр, Германы эрх баригчид Украиныг сөрөг довтолгоо хийх чадвартай гэдэгт итгэхгүй байгаагаас гадна германчуудад нэмэлт танк байхгүй юм байна. Үлдсэн 300 ширхэг “Leopard 2” танк, мөн явган цэргийн байлдааны машинууд, гаубиц зэрэг нь Германы аюулгүй байдлыг хангахад шаардлагатай аж.

Зеленскийн Украинд Берлинээс “Taurus” пуужин нийлүүлэх хүсэлт талаар болжээ. Герман Улс Киевт пуужин өгөхөөс эрс татгалздаг барууны цорын ганц томоохон улс хэвээр бөгөөд Шольц шийдвэрээ хэзээ ч өөрчлөхгүй бололтой.

“Bild” мөн “Берлин Украины сэдвээс залхсан” гэж бичжээ. Тус хэвлэлд бичсэнээр,  Зөвхөн Берлин ч биш, Байден Рамштайн агаарын баазад Зеленскийтэй уулзахаар очоогүй. Үүнд “Милтон” хар шуурга “сайхан” шалтаг болжээ. Гэвч үнэн хэрэгтээ Цагаан ордон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Украины мөргөлдөөний сэдвээр ам нээхийг үнэхээр хүсэхгүй байгаа аж.

Эцсийн эцэст, сүүлийн үеийн санал асуулгаар Америкийн сонгогчид энэхүү мөргөлдөөний талаар Камала Харрисын хэлсэн үгээс илүүтэйгээр Украины талаарх Трампын энх тайвныг дэмжсэн яриаг дэмжиж буй юм байна.

Герман “Барууны хориг арга хэмжээ ч үр дүнгүй” гэж үзэж байна

Германы Гадаад хэргийн сайд Аннален Барбок, Баден-Вюртембергийн Тээврийн сайд Винфрид Херман, Германы шинжээчдийн хэсэг дээрх дүгнэлтэд хүрчээ.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, энэ нь Оросын эрх баригчдын шийдэмгий арга хэмжээ, түүнчлэн дэлхийн өмнөд бүсийн орнууд Москвад дэмжлэг үзүүлж буйтай холбоотой аж.

Германы эдийн засагч Александр Либманн “Барууны орнуудын хүсэн хүлээж байсан нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан нь нэг талаараа шинэ нийлүүлэлтийн сүлжээ бий болгохын тулд чадах бүхнээ хийж байгаа Оросын компаниудын гайхалтай бүтээлч байдалтай холбоотой” гэж хэлжээ.

Шинжээч “Үүний зэрэгцээ Оросын эдийн засгийг цэргийн түвшинд шилжүүлэх боломжгүй юм. Өнгөрсөн жил Москвад урьд өмнө хэзээ ч байгаагүй олон метроны буудал баригдсан. Энэ бол дайны эдийн засаг биш” гэж хэлсэн байна.

Үүнтэй холбогдуулан Германы мэргэжилтнүүд мөргөлдөөнийг аль болох хурдан зогсоохыг санал болгож, эс бөгөөс энэ нь Украины хувьд гамшиг болж хувирна гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

“Шольц Зеленскийг үгүйсгэж байна” гарчигтай нийтлэлд “Бербокийн хамтрагч Уинфрид Херман хэлэлцээрийг эхлүүлэхийг санал болгосон байна. Хоёр орны дипломат харилцааг таслан зогсоохын төлөө маш их зүйл хийсэн Бербок түүнийг сэргээх бодолтой байгаа нь гайхал төрүүлж байна. Үүний зэрэгцээ Берлин Орост буулт хийх ёстойг ойлгож байна” гэжээ.

“Frankfurter Rundschau” хэвлэлд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн шинжээчид “Барууны орнууд Украины мөргөлдөөнд хандах хандлагаа эргэн харах шаардлагатай. Үүний тулд Оросын аюулгүй байдлын ашиг сонирхлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гэж хэлсэн талаар дурджээ.

Эх сурвалж: BILD, AIF
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу