Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам, даваа, гүвээнд халтиргаа үүсэхийг анхааруулж байна.

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 15-НЫ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 0…+5 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +14…+19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +6…+11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +9…+11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +8…+10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +7…+9 градус дулаан байна.

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 16-НААС 20-НЫГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд Алтай, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар, 18-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 19-нд нутгийн баруун хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 17-нд говь, тал, хээрийн нутгаар, 18-нд нутгийн зүүн хэсгээр, 19-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтэрч, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -14…-19 градус хүйтэн, өдөртөө -4…+1 градус.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +7…+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу