Бага насны хүүхдийг алгадаж, цохисон гэх цэцэрлэгийн туслах багшид холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, Өмнөговь аймагт цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байсан Б.У нь бага насны хүүхдийг алгадаж, цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 /Хүүхэдтэй хэрцгий харьцах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: 

“2.Энэ гэмт хэргийг багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” хэмээн заажээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу