УИХ-ын дөрвөн Байнгын хороо өнөөдөр (2024.10.15) хуралдана. Байнгын хороодоор хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг танилцуулъя. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Боловсролын зээлийн сангийн журмын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

-УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагаас Боловсролын сайдад хандаж тавьсан асуултын хариуг хэлэлцэх

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

Төрийн байгуулалтын байнгын хороо

-“Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

-“Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргыг сонгох тухай/

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

Хууль зүйн байнгын хороо

Байнгын хорооны тогтоолын төсөл /Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгох тухай/

Ёс зүй, дэгийн байнгын хороо

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу