УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн эхнэр Л.Аззаяа намынхаа нэрийг өөрчлүүлэхээр хүсэлт өгчээ. Тэрбээр Ард түмнээ хайрлая намын даргаар ажиллаж буй. 

Уг намыг 2015 онд Л.Гүндалай байгуулж, Улсын дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлсэн. Хожим 2021 онд эхнэр Л.Аззаяагаа намын даргаар томилоод өөрөө намаасаа гарч, Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээсэн билээ. 

Харин одоо түүний эхнэр нь “Ард түмнээ хайрлая” гэх нэрийг “Ард түмний хүч” болгон солиулахаар Дээд шүүхэд ханджээ. 

Түүний хүсэлтийн талаар Улсын дээд шүүхээс “Ард түмнээ хайрлая нам /АТХН/-ын дарга Л.Аззаяагаас Улсын дээд шүүхэд 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр өргөдөл ирүүллээ.

Уг өргөдөл нь Ард түмнээ хайрлая намын 2 дугаар Их чуулганаар намын оноосон нэрээ Ард түмний хүч нам болгон өөрчилснийг улсын бүртгэлд бүртгүүлэх агуулгатай байна” гэжээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу