Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан өчигдөр (2024.10.14) болж, Хотын даргаар Х.Нямбаатарыг, НИТХ-ын даргаар А.Баярыг сонгосон билээ. 

Х.Нямбаатарын хувьд Хотын даргаар улиран сонгогдох нь тодорхой болж буй бол НИТХ-ын шинэхэн дарга А.Баяр гэж чухам хэн бэ гэдэг олны анхаарлыг татаад байна. 

Тэрбээр 2020 онд Баянзүрх дүүргийн ИТХ-д МАН-аас нэр дэвшин сонгогдож, 2020-2024 онд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажилласан аж. Улмаар энэ жил НИТХ-ын сонгуулийн 3-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж ялалт байгуулжээ. А.Баяр 1985 онд Улаанбаатар хотод төрсөн, 39 настай.

Ажлын туршлагын тухайд тэрбээр,

  • 2007 онд “Корпорэйт” зочид буудал, Маркетингийн ажилтан,
  • 2010 онд “Хүрэл Интернэйшнл Транс” компани, Гүйцэтгэх захирал,
  • 2011 онд “Цаст Фүүдс” компани, Гүйцэтгэх захирал
  • 2013-2020 онд “Биг Виг” ХХК, Захирал
  • 2020-2024 онд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан хэмээн танилцуулж байв.

Харин түүний Авлигтай тэмцэх газарт мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдээллийг харвал,

  • Өөрийн нийт орлого: 38 сая 858 мянган төгрөг,
  • Гэр бүлийн орлого: 0
  • Үл хөдлөх хөрөнгө: Нийт 180 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууцтай,
  • Тээврийн хэрэгсэл: Байхгүй
  • Мал, аж ахуй: 60 сая 400 мянган төгрөгөөр үнэлэгдэх – Үхэр-32, Хонь-124, Адуу-32
  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: 48 сая төгрөг,
  • Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгө: 3 сая 197 мянган төгрөг,
  • Авлага нийт дүн: 376 сая 327 мянган төгрөг гэжээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу