Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Сутайхайрхан багт аравдугаар сарын 13-ны 18:00 цагийн орчимд бага насны хүүхэд гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлага 14-ний 00:45 цагт ОБЕГ-т иржээ. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн анги, ар гэрийнхэн есөг настай охиныг эрэн хайх ажиллагааг аравдугаар сарын 13-ны 22:05 цагаас эхлэн зохион байгуулжээ. 

Эрлийн үр дүнд 14-ний өдрийн 10:50 цагт Есөнбулаг сумын Сутай хороонд айлд байсныг эсэн мэнд олсон тухай мэдээллийг аймгийн Цагдаагийн газраас ОБЕГ-т ирүүлсэн байна.

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу