Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны II ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 18-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулна.

Нийслэлийн есөн дүүргийн цэрэг татлагын байрууд:

-Баянгол дүүрэг 96 дугаар сургууль;

-Баянзүрх дүүрэг 14 дүгээр сургууль;

-Сүхбаатар дүүрэг 3 дугаар сургууль;

-Сонгинохайрхан дүүрэг 83 дугаар сургууль;

-Чингэлтэй дүүрэг 5 дугаар сургууль;

-Хан-Уул дүүрэг 34 дүгээр сургууль;

-Налайх дүүрэг Политехник коллеж;

-Багануур дүүрэг Гүн галуутай цогцолбор сургууль;

-Багахангай дүүрэг Хангай цогцолбор сургууль дээр тус тус цэрэг татлагыг зохион байгуулна.

Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, 2 хувь цээж зурагтай дүүргийнхээ цэрэг татлагын байранд ирэхийг анхаарна уу.

Иргэн таныг иргэний цэргийн үүргээ биелүүлж ээлжит цэрэг татлагад идэвхтэй хамрагдахыг НЗДТГ-ын Цэргийн штабаас уриаллаа.

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу