Алтанбулагийн боомтоор өнгөрөгч есдүгээр сарын 30-нд ОХУ руу хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан iphone загварын 15 ширхэг гар утсыг цагдаагийн байгууллага хураан авсан байна.

Уг хэрэгт Улаанбаатар Улан-Удэ хотын хооронд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Toyoto velfire” маркийн автомашины жолооч З-г холбогдуулан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Эд мөрийн баримтаар хураан авсан гар утсууд нийслэлийн нутаг дэвсгэрээс халаасны хулгайн гэмт хэргийн замаар алдагдсан утсууд бөгөөд одоогоор гурван хохирогчийг тогтоож, мэдүүлэг авсан байна.

Сүхбаатарын талбайд зохион байгуулсан номын баярын үеэр алдсан iphone 14 pro max, мөн “Playtime” хөгжмийн наадмын үеэр хулгайд алдсан зэрэг гар утсуудын эзэмшигчдийг тогтоожээ.

Иймд цагдаагийн байгууллагаас иргэддээ олон нийтийн газраар зорчих үедээ сонор сэрэмжтэй байж, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу