Нью-Йоркийн хөрөнгийн биржийн өмнө өнгөрсөн Даваа гарагт, Газын зурвас дахь Израилийн дайнд АНУ дэмжлэг үзүүлэхийг зогсоохыг шаардан суулт хийсэн, Палестиныг дэмжигч 200 гаруй жагсагчийг цагдаа нар баривчилсан талаар орон нутгийн эрх баригчид мэдэгдэв.

Жагсагчид Манхэттений доохно орших, Уолл Стритийн ойролцоох хөрөнгийн биржийн өмнө “Газыг бүү сүйтгээч”, “Геноцидийг санхүүжүүлэхээ зогсоо” зэрэг уриа лоозон барьсан байсан бөгөөд тэнд “Энх тайвны төлөөх еврейн дуу хоолой”-гоос эхлээд идэвхтэн бүлгүүдийн ихэнх нь цугласан байжээ.

Жагсагчид Нью-Йоркийнхөрөнгийн бирж рүү нэвтэрч, олон арван хүн Броад гудамжинд байрлах төв байрны гадна байрлуулсан цагдаагийн хамгаалалтын хашааг давсан байна.

Цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч “206 хүнийг баривчилсан” гэснээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Жагсаалд оролцсон еврей бүлгүүдийн мэдээлснээр, энэхүү жагсаалд 500 орчим хүн оролцжээ. Нью-Йоркийн хөрөнгийн биржээс энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Жагсагчид Америкийн батлан ​​хамгаалахын гэрээт компаниуд болон зэвсэг үйлдвэрлэгчдийг буруутгаж буйгаа илэрхийлжээ. Зарим нь Израилийн дайралтын эсрэг уриа лоозон барьж, “Израиль Ираны дэмжлэгтэй “Хезболла”-гийн дайчдын эсрэг дайн хийж байна” гэж мэдэгдсэн байна.

Энх тайвны төлөөх еврейн дуу хоолой бүлэглэл X дээр “Хэдэн зуун еврейчүүд болон найз нөхөд АНУ-аас Израилийг зэвсэглэхээ зогсоохыг шаардаж, Нью-Йоркийн хөрөнгийн биржийг “хаагаад” байсан аж.

Дэлхийн шүүхээс “Израиль геноцид” хийж байна” гэсэн мэдэгдлийг Израиль үгүйсгэж, Газад явуулж буй цэргийн ажиллагаа “ХАМАС” бүлэглэлийн дайчдыг л онилсон” гэж мэдэгджээ. Мөн жагсагчдын дунд Израилийн далбааг барьсан, тус улсыг дэмжигчид цөөнгүй байсан аж.

Израилийн талаас “2023 оны аравдугаар сарын 7-ны өдөр “ХАМАС” бүлэглэл Израиль руу довтолж, 1200 хүнийг хөнөөж, 250 хүнийг барьцаалсаны дараа эхлүүлсэн, Газын зурваст Израилийн хийсэн дайралтыг Америк дэмжиж буйг эсэргүүцсэн жагсаал болж байна” гэж мэдээлжээ.

Газын эрүүл мэндийн албаныхан “Израилийн зэвсэгт хүчин Газын зурваст цэргийн дайралт хийсний улмаас 42,000 орчим палестин хүн амь үрэгдэж, бараг бүх хүн ам нь дүрвэсэн” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: REUTERS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу