Украины Үндэсний гвардийн “Хартия” бригадын командлагч Игорь Оболенский цэрэгт дайчлах насыг 25-аас 21 болгон бууруулах ёстой гэж үзэж байгаа ажээ. Тэрбээр “Украинская правда” сонинд өгсөн ярилцлагадаа “Хэрвээ 21 настай бол илүү үр дүнтэй байна” гэж хэлсэн байна.

Оболенский “Ийм шийдвэр гарснаар зэвсэгт хүчний хүн хүчний хомсдолын асуудлыг шийдэж, армийн бүрэлдэхүүнийг шинэчилнэ” гэж тэмдэглэжээ.

Мөн тэрбээр “Нэмж дурдахад, залуучууд цэргийн алба, ялангуяа явган цэрэгт илүү үр дүнтэй байдаг. Манай залуучууд юу болж байгааг одоо мэдрэх тусам ирээдүйд бидэнд илүү хялбар байх болно” гэж нэмж хэлжээ.

Украинд 2024 оны тавдугаар сарын 18-наас дайчилгааны шинэ, илүү хатуу стандарт бүхий хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна. Тус баримт бичгийг Дээд Рада өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нд хоёр дахь бөгөөд эцсийн хэлэлцүүлгээр баталж, дөрөвдүгээр сарын 16-нд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский гарын үсэг зуржээ.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу