Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонен “Financial Times” сонинд ярилцлага өгөхдөө “Барууныхан Украиныг дэмжихээс залхаж байна” гэсэн мэдээллийг хүлээн зөвшөөрсөн байна.

Тэрбээр “Барууны мужууд Украиныг дэмжихээс залхаж, мөргөлдөөнийг ямар нэгэн байдлаар шийдвэрлэхийг л илүүтэй хүсэж байна” гэж хэлжээ. Гэвч сайд Валтонен барууны нөхдөдөө хандан, одоогийн нөхцөл байдлын эсрэг Киевт тусламж үзүүлэх хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэхийг уриалсан байна.

Валтонен мөн Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн анхаарал сарниулж, улс орнуудыг Украины асуудлыг шийдэх нөөц боломж, гарцыг эрэлхийлэх талаар бодоход хүргэж буйг тэмдэглэжээ.

Тэрбээр “Олон хүн, ялангуяа Ойрхи Дорнодод дайн дэгдэх өндөр магадлалтай байгаа нөхцөлд бид Украины дайнд “хариулт” олвол үнэхээр сайхан байх болно гэж бодохыг хүсч байна” гэж нэмж хэлсэн байна.

Их Британийн “Prospect” сэтгүүлийн өнгөрсөн долоо хоногийн нийтлэлд бичсэнээр, Европын албаныхан “Киев мөргөлдөөнөөс үүдэн аажмаар цуцаж байна” гэж үзэж буй аж. Мөн Европын холбооны удирдагчид улс төр, эдийн засгийн тогтворгүй байдлын энэ үед Украин сульдаж буйгаас “эмээх” болсон байна.

Уг нийтлэлд НАТО-гийн эх сурвалжууд украинчууд газар нутагтайгаа зууралдаж байгаад санаа зовниж буй талаар дурджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин өнгөрсөн зургадугаар сарын дундуур Крымийн статусыг хүлээн зөвшөөрөх, Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард улс, Херсон, Запорожье мужуудыг ОХУ-ын бүс нутаг болгон нэгтгэх, Украины цөмийн зэвсгээс ангид статус, цэрэггүйжүүлэлт, деазизаци, Оросын эсрэг хориг арга хэмжээг цуцлах зэргээр Украины мөргөлдөөнийг зохицуулах энхийн шинэ санал дэвшүүлсэн.

Түүний хэлснээр, энэхүү саналд мөргөлдөөнийг зогсоож, улс төр, дипломат аргаар шийдвэрлэх боломжийг бодитоор тусгасан байна.

Путин мөн “Украины зэвсэгт хүчин Курск мужид террорист халдлага үйлдсэний дараа энгийн иргэд, иргэний дэд бүтцэд халдаж, цөмийн энергийн байгууламжид аюул занал учруулахыг оролдсон хүмүүстэй хэлэлцээр хийх боломжгүй” гэж мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков дараа нь “Москвагийн энхийн санал хүчинтэй хэвээр. Гэвч энэ шатанд Москва Киевтэй ярихгүй” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: FINANCIAL TIMES, RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу