Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, Бригадын генерал Т.Сүхболд, Монгол Улсын Шуудангийн томилогдсон оператор “Монгол шуудан” Хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн нар өнөөдөр Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

May be an image of 3 people, newsroom and text

Энэхүү Санамж бичиг талуудын хооронд байгуулагдсанаар хил дамнасан хууль бус бараа эргэлттэй тэмцэх, олон улсын шуудан илгээмжийн сувгийн аюулгүй байдлыг хангах, шуудан илгээмжийн нэвтрүүлэх чадварыг сайжруулах, худалдааг хөнгөвчлөх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг илүү уялдаа холбоотой болгох, хамтын ажиллагааг сайжруулах олон талын ач холбогдолтой юм.

May be an image of television, newsroom and text

Цаашлаад олон улсын шуудангийн үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хэрэглэгчдэд хүргэх, олон улсын шуудангийн сүлжээгээр илгээгдэж буй шуудан илгээмжийн тоо хэмжээ нэмэгдэж байгаа өнөө үед шуудангийн хүргэлт үйлчилгээг илүү найдвартай, хүртээмжтэй, аюулгүй байлгах нь нэн чухал билээ.

“Монгол шуудан” ХК Нэгдсэн үндэсний байгууллагын төрөлжсөн агентлаг болох Дэлхийн шуудангийн холбоо (UPU)-ны өмнө Монгол Улсыг төлөөлөх бүрэн эрхт томилогдсон оператор, Монгол Улсын шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч байгууллага юм.

May be an image of 13 people and text

Иймд улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх, татвараас зайлсхийх, гэмт хэрэгтэй тэмцэх, шуудангийн сүлжээг ашиглан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис улсын хилээр нэвтрүүлэх үйлдлээс урьдчилан сэргийлэх чиглэлд дэлхийн бусад орны шуудангийн байгууллагатай урьдчилан мэдээлэл солилцох, Монгол Улсын экспорт, импортын шуудангийн солилцооны тоо хэмжээг нэмэгдүүлэх, гаалийн хяналтад хамруулах чиглэлд шуудангийн салбарыг манлайлан ажиллахаа онцолсон байна.

May be an image of 2 people and text

May be an image of 9 people, newsroom and text

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу