Аравдугаар сарын 16-ны Лхагва гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

10:00 ЦАГТ: 

“Блью Скай” зочид буудалд: Дэлхийн ёс зүйн өдрийг тохиолдуулан Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс “Ёс зүйн өдөрлөг” зохион байгуулна.

-Засгийн газар хуралдана. 

“Туушин” зочид буудалд: Дэлхийн хүнсний өдрийн үйл ажиллагаа болно.

12:00 ЦАГТ: 

“Eleven” клуб /хуучнаар Marquee/-т Монголын рок поп урлагийн “Нью Стар”-ын 20 жилийн ойд зориулсан Бүх оддын тоглолтын хэвлэлийн бага хурал болно.

БУСАД

-“Корпорэйт конвеншн” төвд: 16 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын нээлт болно.

-Хуульчийн мэргэжлийн шалгалтыг аравдугаар сарын 16-наас 18-нд таван салбарт зохион байгуулна. Утас: 9806-6116.

-Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төвөөс “Эрүүл хооллолт-Эрүүл амьдрал” аяныг 10-р сарын 7-ноос 28-нд зохион байгуулж байна.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу