Хэнтий аймгийн Хэрлэн суманд гэр шатаж, бага насны хоёр хүүхэд нас баржээ.

Тодруулбал, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн 1 дүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01:18 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай 1 гэр, угсарч барьсан 4 ханатай, 5 ханатай 2 гэр тус тус шатаж байсныг ажиллан унтраасан байна.

Уг гал түймэрт /Г. 5 настай эрэгтэй, А. 3 настай эмэгтэй/ өртөж нас барсан харамсалтай хэрэг болжээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу