Дорноговь аймгийн нутагт нөөцөөрөө дэлхийд дээгүүрт орох Зөөвч-Овоо ураны ордын нарийвчилсан судалгааг “Бадрах Энержи” компани хийж буй. Тус компанийн дэд захирал Г.Батжаргал ажлаа өгч, түүний оронд Ё.Отгонбаяр томилогджээ. Тэрбээр Монгол Улсын Их хурлын гишүүн, Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байв.

АЖЛЫН ТУРШЛАГА

1982-1983 онд Ардын армийн 282 дугаар ангид байлдагч,

1989-1991 онд Гадаад хэргийн яаманд атташе, I нарийн бичгийн дарга

1991-1996 онд Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайдын яаманд II нарийн бичгийн дарга,

1996 онд Гадаад харилцааны яамны Олон улсын байгууллагын хэлтэст I нарийн бичгийн дарга,

1996 онд НҮБ-ын Байнгын төлөөлөгчийн газарт төлөөлөгч,

1997-2000 онд Баянгол зочид буудал ХК-ий ерөнхий менежер, гүйцэтгэх захирал

2000-2001 онд Гадаад хэргийн яамны Бодлого, төлөвлөлтийн газарт I нарийн бичгийн дарга,

2001-2004 онд Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх,

2004-2008 онд МАХН-ын Удирдах зөвлөлд нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга,

2007-2008 онд Улаанбаатар хотын МАХН-ын хорооны дарга

2008-2012 онд Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд,

2012-2016 онд УИХ-ын гишүүн,

2016-2017 онд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын дэд сайд

2017-2022 онд Монгол улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

2022 оноос “Мэргэн сайд Агданбуугийн Амар сан”-гийн тэргүүн

Монгол Улсын Засгийн газар “Мон атом” компаниар дамжуулан Дорноговь аймаг дахь Зөөвч-Овоо ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж буй “Бадрах Энержи” компанийн 34 хувийг эзэмшдэг.

Зөөвч-Овоо төсөл Монгол Улсын ураны салбар дахь төслүүдээс хамгийн ахисан шатанд ирээд буй төсөл билээ.

“Бадрах Энержи” ХХК олон улсад шалгарсан туршлага бүхий стандартыг мөрдөж, байгаль орчин хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн салбарт шилдэг үзүүлэлттэй ажиллаж буй бөгөөд нийт 86 ажилтан, ажиллагсадтай ба үүний 96 хувь нь монгол ажилчид юм.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу