Францын нийслэл Парис хотноо өнгөрсөн долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 11-ний хооронд болсон Зуны олимпын XXXIII наадамд амжилттай оролцож, алтан медаль хүртсэн Монгол Улсын тамирчин, ОУХМ У.Сүрэнжавыг Дэлхийн Дэлхийн таеквондогийн төв байгууллага хамгийн нэр хүндтэй шагналаараа шагнаж урамшуулжээ.

Тодруулбал, У.Сүрэнжавыг Дэлхийн таеквондогийн төв байгууллагын Куккивоны шагналаар шагнасан байна. Мөн Монголын таеквондогийн холбооны дэд ерөнхийлөгч Л.Цэнгүүнжавыг энэ спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсных нь төлөө дээрх шагналыг олгожээ.

Дэлхийн таеквондогийн төв байгууллагын ерөнхийлөгч И Дун Соп шагнал гардуулахдаа “Дэлхий дахинд 300 сая хүн таеквондогоор хичээллэж байна. Энэхүү спортоор Монгол Улс олимпын алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Бид уг спортын хөгжилд оруулж байгаа та бүхний хувь нэмрийг өндрөөр үнэлж, нэр хүндтэй шагналаа олгож байна” гэжээ.

Дэлхийн таеквондогийн төв байгууллага 1972 онд байгуулагдсан, Сөүл хотод байрладаг, таеквондогийн зэрэг дэв, дан олгодог дээд удирдах байгууллага юм.

Н.УЯНГА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу