Монголчуудын онцлог, сэтгэлгээ, үнэт зүйлсийн төгс илэрхийлэл болох драмын томоохон бүтээл бол “Тэнгэрийн хүү” түүхэн туульсийн жүжиг билээ.
Одоогоос 13 жилийн өмнө театрын тайзнаа тоглогдож байсан эл жүжгийн нийгэмд үзүүлсэн нөлөөлөл, үзэл санааны дархлаа нь үнэлж барамгүй их гэж хэлж болно.
Учир нь “газар шороо”, “эх орон” гэх утгын цаад зүрх сэтгэлийн холбоосыг толилуулан үзүүлээд зогсохгүй монголчуудын өв соёл, тэнгэр шүтлэгийн бүхий л уг гарвалийг харуулдаг.
May be a black-and-white image of 3 people
Энэ удаад чадварлаг залуусаар дахин баг бүрдүүлж, шинэ найруулга, шинэ шийдлээр дахин амилсан юм. Драмын театрын тайзнаа үзэгчдийн сэтгэлд хоногшсон алтан үеийн жүжигчдээс эхлээд шинэ залуусаа ч эгнээндээ нэгтгэсэн нь үзэгчдийн анхаарлыг татаж, сайшаалыг хүртээд буй.
Тэгвэл энэхүү түүхэн жүжиг 2025 онд Унгар улсад тоглдогдохоор болжээ. Тодруулбал,  Соёлын сайд Ч.Номин УДЭТ-ын хамт олон Унгар улсад жил бүр зохион байгуулагддаг МИТЕМ “Мадач олон улсын театрын 11 дэх уулзалт”-д оролцох, Будапешт хотын Үндэсний театрын тайзнаа “Тэнгэрийн хүү” жүжгийг тоглох асуудлаар тус театрын захирал Аттила Виднянский, УДЭТ-ын захирал Н.Наранбаатар болон бусад төлөөллийг хүлээн авч уулзжээ.
May be an image of 8 people, dais and text
Ирэх онд Монгол-Унгар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан УДЭТ-аас 2025 оны 4-р сард Унгар улсад Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” жүжгийг “Go Mongolia” уриан дор тоглож, олон улсын театрын уулзалтад оролцох асуудлыг дэмжих, хоёр орны соёлын харилцааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцсон байна.May be an image of 4 people, dais and text

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу