Нийслэлийн замын хөгжлийн газраас өнөөдрийн байдлаар дараах авто замуудыг хааж, засаж, шинэчлэх ажлыг үргэлжлүүлж байна.

  • Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Нарны зам буюу Улаанбаатар Төмөр замын өртөөнөөс “Петролиум” ШТС хүртэлх авто замын урд эгнээг аравдугаар сарын 15-ны өдрийн 22:00 цагаас хааж, аравдугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагт нээнэ. Харин хойд эгнээг аравдугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагаас аравдугаар сарын 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд

  • Баруун 4 замын уулзвараас Нарны зам хүртэлх авто замыг аравдугаар сарын 15-ны өдрийн 23:00 цагаас аравдугаар сарын  18-ны өдрийн 06:00 цагийн хооронд;
  • Хоум плаза”-гийн уулзвараас “И-Март” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 15-ны өдрийн 22:00 цагаас 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд тус тус хааж, засвар шинэчлэлийн ажил хийгдэж байна.

  • ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг 10 дугаар сарын 18-ны 23:00 цагаас 21-ний 06:00 цагийн хооронд баруунаас зүүн чиглэлд, замын урд хэсгийн эгнээг хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Өнөөдөр орой хоёр байршилд зам хааж, шинэчилнэ.

  • Кино үйлдвэрийн баруун талаас Доржийн гудамж хүртэлх авто замыг аравдугаар сарын 16-ны өдрийн 22:00 цагаас 19-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
  • Баянгол дүүрэг, Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 16-ны өдрийн 23:00 цагаас 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу