Улаанбаатарын иргэд өдөрт дунджаар 2-3 цагийг зам дээр түгжрэлд өнгөрөөдөг гэсэн судалгаа бий. Зарим үед энэхүү хугацаа 4-5 цаг хүртэл нэмэгдэх ч тохиолдол бий.
Энэ нь ажлын бүтээмж, суралцах боломж, бусад өдөр тутмын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөөр ирсэн. Та магадгүй өнөөдөр, өчигдөр ажилдаа, сургуульдаа, гэртээ очих гэж мөн л 2-3 цагийг зарцуулсан шүү дээ. 
Compulsory break in the traffic jam - This is how much time commuters lose every year in traffic jams | Herth+Buss
Угтаа энэ бүхнийг сайжруулахаар “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, Гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хуулийн төсөл хэрэгжиж эхэлсэн. Одоогоор нийслэл хотын хэмжээнд шинээр зам, гүүр, нүхэн гарцын бүтээн байгуулалт хийж, замын эвдрэлийг шинэчлэх ажил ид өрнөж, хаа сайгүй зам хааж байгаа. Одоогоор 75.5 км замыг шинэчлээд буй. Цаашлаад ч олон ажил буйг зарласаар байгаа.
Өдөр алдаж шөнө гэдэг шиг зуныг алдаж намрын ид хөдөлгөөний үеэр ийнхүү зэрэгцүүлэх болсонд иргэд нэлээд бухимдалтай байна. Байр, орон сууцны хороололд нэвтрэх зам болон явган хүний замыг тэр чигээр нь хуулж орхиод зам янзалж дуустал нь түүгээр нь иргэд зовж бүдрэн алхалсаар л. Явганаар алхах ч дүүрч, ядаж түгжрэхгүй юм даа гэхэд хоёр гурваар нь замуудыг зэрэг ажлын өдөр хааж орхиод нийслэл хотоо “улаан түгжрэл” болгочхож байгаа юм.
Энэ ажил угтаа хот хүнгүй байхад л хийгдэх ёстой байсан. Гэтэл Бонд босгох, тендер шалгаруулах гэж хугацаа алдлаа гэх мэт хариултыг бидэн хэлсээр ирсэн. Ингээд үр дүнд нь өвөл хаяанд ирсэн хүйтэн өдрүүдэд таг түгжирсэн замаа дагаад иргэд алхсаар л байна.
Үүн дээр нь нэмээд автобусандаа багтаагүй иргэд такси барьж ч болохгүйд хүрээд байна. Өөрөөр хэлбэл хэн нэгэн иргэн хувиараа такси үйлчилгээ эрхэлбэл 5 сая төгрөгөөр торгох заалт хэрэгжиж эхэлсэн.
Taxi in Ulaanbaatar: Common ways of taking a taxi in city
Энэ талаар Нийтийн Тээврийн Бодлогын Газрын дарга Д.Отгонжаргал: “Цахим платформ буюу сүлжээнд холбогдсон такси үйлчилгээ эрхэлж байгаа иргэнийг Зөрчлийн тухай хуулиар торгохгүй байхаар УИХ-аас тогтоол гаргасан. Албан бус тоогоор 25,000 орчим иргэн хувиараа такси үйлчилгээ эрхлэхээр цахим платформд бүртгүүлсэн байна. Эдгээр иргэнд Зөрчлийн тухай хууль хамаарахгүй” гэх тайлбарыг хэлсэн.
Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр таксинд суусан иргэд эд хөрөнгөө хаях, гэмт хэргийн хохирогч болох нь сүүлийн жилүүдэд өссөн. Таксины бүртгэлийг цахимжуулах нь иргэдийн аюулгүй зорчих байдлыг хангах учраас ийнхүү цахим платформыг хийж байгаа ААН-тэй хамтарч ажиллаж байгаа аж.
Ингэснээр нийслэлийн зорчих хөдөлгөөний хэдэн хувь таксигаар үйлчлүүлж байгааг нэг цахим системд оруулна. Цахим системийн хөгжүүлэлтийг арваннэгдүгээр сард дуусна гэж төлөвлөсөн гэж товчхондоо мэдээлсэн.
Энэ мэтчилэн нийслэлчүүд зам нь нэмэгдэж, бүтээн байгуулалт нь ихсэх тусам улам л гацсаар байна. Ямартай ч шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, хуучин замаа хуулж, шинээр зам барьж, өр зээл тавин Бонд босгох ажлыг хийсээр сонгуулиа даваад өвөлтэй золгоод байна.НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ХЯНАСНААР АВТОБУС ХҮЛЭЭХ ХУГАЦАА 32 ХУВИАР БУУРЧЭЭ - DOBU
Алдагдсан асар их боломжийг хэн , хэзээ нөхөж энэ асуудлыг шийдэх нь цаг хугацааны л мэдэх зүйл болсон гэлтэй. Хотын даргын төсөөллөөр бол 2028 он гэхэд бид метрогоор зорчдог болно. Гэхдээ тэр хүртэл түгжрэхээс өөр ямар ч сонголт байхгүй бололтой.
Crowd,Of,Anonymous,People,Walking,On,Busy,New,York,City - Public Law Project

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу