Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийг татварын бодлогоор дэмжихээр тусгасан.
Үүнтэй холбогдуулан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсон билээ. 
Тодруулбал, татвар төлөгч өөрийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй, нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт хийж, санхүүгийн дэмжлэг, хандив тусламж үзүүлж, татвар ногдох орлогын нэг хувь хүртэл дүнгээр төлбөл зохих албан татвараас шууд хасаж хөнгөлөгдөхөөр болжээ.
Хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартыг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, хяналт тавина. 
бичвэр нарын зураг байж магад

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу