Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарын мэргэжлийн бокст 11 дэх тулаанаа Доминиканы боксчин Фрэнси Фортунатотай  өнөөдөр (2024.10.17) хийж байна.
Э.Цэндбаатарын хувьд өмнөх 10 тулаандаа бүгдэд нь ялсан бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн тавдугаар сард Пуэрто Рикогийн Алберто Меркадог техникийн нокаутаар буулгаж авсан билээ.
Тулаан тавдугаар үедээ өрнөж буй бөгөөд дараах албан ёсны линкээр шууд дамжуулан үзүүлж байна. Энэ удаагийн түүний өрсөлдөгч 27 настай бөгөөд 2018 онд мэргэжлийн бокст дебютээ хийж байв. Түүнээс хойш өнгөрсөн хугацаанд 16 ялж, ганцхан удаа ялагдсан аж.
Шууд дамжуулалт: https://my.proboxtv.com/videos/untitled-live-1728584954470  

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу