Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарын мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа Доминиканы боксчин Фрэнси Фортунатотай  өнөөдөр (2024.10.17) хийж ялалт байгууллаа.
Э.Цэндбаатарын хувьд өмнөх 10 тулаандаа бүгдэд нь ялсан бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн тавдугаар сард Пуэрто Рикогийн Алберто Меркадог техникийн нокаутаар буулгаж авсан билээ.
Тэрбээр нийт арван үеийн туршид илүүрхэн тулалдаж өнгөрсөн хугацаанд 16 ялж, нэг ялагдсан Доминиканы боксчинг буулган авсан юм. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу