Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн бокст 11 дэх тулаанаа хийж ялалт байгуулснаар WBA холбооны тивийн бүсний эзэн боллоо.
Ийнхүү төрсөн өдрөөрөө аваргын бүсний эзэн болсон тэрбээр, тулааны дараа өөрийн сэтгэгдлээ хуваалцжээ.

Э.Цэндбаатар: “Би маш их бэлтгэл хийсэн. Хүсэл зорилгодоо эзэн болж, сахилга баттай байсан. Намайг дэмждэг монголын ард түмэндээ маш их баярлалаа. Мөрөөдлийнхөө нэг жижиг хэсэгт хүрч чадлаа. Очоод шууд эргэн бэлтгэлдээ орно. Миний дасгалжуулагч үнэхээр сайн ажилладаг. Гурван сарын турш тасралтгүй бэлтгэл хийсэн. Өдөр бүр гурван раунд бэлтгэл хийж тулалддаг байсан.  Өнөөдрийн хувьд эхний үеэс баруун гар хавдсан учраас хүнд цохилтоор буулгаж авч чадсангүй. Гэхдээ хангалттай бодсон хэмжээндээ тулалдлаа.
Анхны дасгалжуулагч Энхтайван багшдаа, тусалж дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Боксоор хичээллэж байгаа дүү нартаа “хүсэл мөрөөдөлтэй байгаарай” гэж хэлмээр байна. Бид үнэхээр дайчин ард түмэн, та хэд маань чадна аа гэж хэлмээр байна” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу