Улсын драмын эрдмийн театрын урилгаар аравдугаар сарын 14-ны өдөр Унгар улсын Бупадешт хотын үндэсний театрын захирал Аттила Виднянски, Унгарын улсын Бупадешт хотын үндэсний театрын зохиолч, МИТЕМ Олон улсын театрын наадмын ерөнхий зохион байгуулагч Эдит Агота Кулсар, Зохиолч, орчуулагч Д.Ганболд нар гурав хоногийн хугацаанд Монгол улсад ирж, “Тэнгэрийн хүү” жүжгийг үзлээ.
May be an image of 3 people
“Тэнгэрийн хүү” жүжгийг 2025 оны 04-р сард 12 дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй МИТЕМ Олон улсын театрын наадамд оролцож, Унгарын Будапешт хотын Үндэсний театрын тайзнаа “Тэнгэрийн хүү” жүжгээ тоглуулах албан ёсны урилгыг Унгар улсын Бупадешт хотын үндэсний театрын захирал Аттила Виднянски гардууллаа.
May be an image of 5 people
2014 оноос эхлэн зохиогдсон уг наадмын зорилго нь Унгар улсад олон улсын театрын уулзалтууд зохион байгуулах бөгөөд сүүлийн жилүүдэд тус хөтөлбөрийн хүрээнд Унгар улсын үзэгчид 30 гаруй театрын 200 гаруй тоглолтыг үзэх боломжтой болсон нь тус наадмын цар хүрээ, нэр хүндийг илтгэж байна.
May be an image of 9 people, violin and dais
Ирэх жил буюу 2025 онд Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Энэхүү ойн хүрээнд Соёлын яамнаас санаачлан зохион байгуулж буй Монгол улсыг олон улсад сурталчлан таниулах “GO MONGOLIA” хөтөлбөрийн хүрээнд УДЭТ-ын хамт олон нь Митем наадамд оролцохоос гадна Унгар улсад ажиллаж, амьдарч байгаа Монголчууд болон Унгарын үзэгчдэд “Тэнгэрийн хүү” жүжгээ тоглохоор бэлтгэж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу