Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Шар дарцаг” аяныг нэг сарын хугацаанд зохион байгуулах талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир дараах мэдээллийг өглөө. 
Г.Отгонтамир: “Үзэгдэх орчин хангалтгүй үед ялангуяа шөнө оройн цагаар жолооч нар шар дарцгийн гэрэл ойлгогчийг 100-150 метрийн цаанаас хараад, хурдаа сааруулж, аюулгүй байдлыг хангадаг.
“Шар дарцаг” аяныг 4 дэх жилдээ зохион байгуулахад тодорхой үр дүнгүүд гарч байгаа. Энэ удаагийн аяны хүрээнд НЗДТГ, нийслэлийн Боловрсолын газартай хамтран нийслэлийн 315 ерөнхий боловсролын сургууль, 656 цэцэрлэгт нөлөөллийн ажил сургалт зохион байгуулна.
May be an image of television and text
Энэ оны эхний 9 сарын байдлаар Улаанбаатар хотод 669 хүүхэд өртсөн осол бүртгэгдэж, ослын улмаас 728 хүүхэд гэмтсэн. Эдгээрийн дийлэнх явган зорчигчоор хөдөлгөөнд оролцдог. Гэр сургууль, хороолол дотор тоглож байгаад гэмтэх тохиолдол зонхилж байна. Өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс өнөөдрийн байдлаар сургууль орчмын бүсэд 11 хүүхэд авто осолд өртсөн зам тээврийн ослын дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Улмаар 7-15 насны 9 хүүхэд явган зорчигчоор хөдөлгөөнд оролцож байгаад гэмтэж бэртжээ.
Тиймээс сургууль, цэцэрлэг орчмын бүсээр зорчиж байгаа жолооч нар, эцэг эх, иргэд анхаарал болгоомжтой байж, “Шар дарцаг” аянд нэгдэхийг уриалж байна. Шар дарцаг барьж явж буй хүүхэд, иргэдэд зам тавьж өгч, хариуцлагатай жолооч байхыг уриалж байна.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу