2024 оны аравдугаар сарын 18-наас 2024 оны аравдугаар сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцууллаа.

  •  18-нд баруун аймгуудын ихэнх нутгаар
  • 19-нд нутгийн баруун хагаст
  • 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говь, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар
  • 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 18-нд нутгийн зүүн хэсгээр, 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -4…-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +7…+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан байна.

Та бүхэн болзошгүй цаг агаарын эрсдэлээс сэрэмжтэй байж, ажлаа төлөвлөн, авто машин техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хол ойрын замд зорчихыг зөвлөж байна.

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу