Зам засварын ажил хэзээ дуусах, хэчнээн зам засаж шинэчилсэн талаар Замын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, “Зам засварын ажил арваннэгдүгээр сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Одоогоор 55 байршилд 80 гаруй км зам засаж дуусаад байна. Дахин 22 байршилд зам засах ажил үлдээд байгаа.

Хүйтрэхээс өмнө амжиж  технологийн горим зөрчихгүй байх үүднээс зам засварын ажлыг шахуу хуваарьтай хийж байна.

Наадмаас өмнө зам засвар шинэчлэлийн ажлууд хийгдсэн. Харин сүүлд хийгдэж байгаа замын ажлуудын хувьд наймдугаар сарын сүүл есдүгээр сарын эхээр худалдан авах ажиллагаа нь хийгдэж гэрээгээ хийсэн. Тиймээс одоо ажил нь үргэлжилж байгаа” гэлээ.

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу