Энэ оны хамгийн том тэргэл сар 10 дугаар сарын 17-нд буюу өнөө шөнө гарна.

Тодруулбал, бүтэн сар “сарны перигей” буюу манай гаргийн дагуул дэлхийд хамгийн ойр цэгт байрлах мөчтэй давхцах одон орны ховор үзэгдэл тохиох гэж байна. 

Энэ үед сар дэлхийд 357.172 км-ийн зайд ойртож, ердийнхөөс 13.5 хувиар томорч харагдах юм. Улмаар сар тойрог замынхаа дэлхийгээс хамгийн алслагдсан, хамгийн ойр цэгүүдэд байрлах үед авсан зургуудыг харьцуулбал энэ ялгаа тод томруун ажиглагдах ажээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу