Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ ОХУ-ын Ерөнхий сайд Михайл Мишустинд өвөө нь Халхын голын тулалдаанд оролцсонд талархал илэрхийлсэн талаар “РИА Новости” агентлаг мэдээлэв.

Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргатай хэлэлцээ хийх үеэрээ “Халхын голын тулаанд таны өвөө оролцсоныг бид мэднэ. Монголын ард түмэн танай гэр бүлийн оролцоо, хамтын ялалтад оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байна” гэв.

Монгол Улсын Ерөнхий сайд хоёр орны ард түмэн Халхын голын байлдааны ялалтын ойг хамтдаа тэмдэглэж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ. Мөн тэрбээр 2023 онд Бишкект болсон уулзалтын үеэр тохиролцсон бүх тохиролцоо хэдийнэ хэсэгчлэн хэрэгжиж эхэлсэн талаар тэмдэглэв.

Тэрбээр мөн хоёр талын Засгийн газар хоорондын комисст Оросын талын хамтран даргалагч, Байгалийн нөөц, байгаль орчны сайд Александр Козлов идэвхтэй оролцож байгааг тэмдэглэлээ гэж мэдээлэлд дурдсан байна.

ОРОС, МОНГОЛЫН ХУДАЛДАА НАЙМАН САРЫН ХУГАЦААНД 21 ХУВИАР ӨСӨВ

Председатель правительства России Михаил Мишустин - РИА Новости, 1920, 16.10.2024

Мишустин Орос, Монгол Улсын хооронд хийсэн худалдааны эргэлт өсөж байгааг мэдэгдэв.

ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг хүлээн авч уулзах үеэрээ Орос, Монгол хоорондын худалдаа найман сарын хугацаанд 21 хувиар өсч, хоёр тал худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарч байна гэж мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхий сайд “Оросын тал Монгол Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудалд ихээхэн анхаарал хандуулж байна. Ялангуяа нэгдүгээр сараас наймдугаар сар хүртэл манай хоёр орны худалдаа 21 хувиар өсөөд байна” гэж хэлжээ.

Оросын засгийн газрын тэргүүн “Бидний урт хугацааны харилцаа найрамдал, нийтлэг түүх, бие биенийхээ ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн дээр тогтдог” гэж онцлон тэмдэглэв.

Тэрбээр есдүгээр сарын 3-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Улаанбаатарт айлчилж, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцсоныг дурджээ.

Мишустин “Энэ нь манай ард түмэн олон талт хамтын ажиллагааг үргэлжлүүлэх сонирхолтой байгааг дахин нотоллоо” гэж тэмдэглэсэн байна.

ЭГИЙН ГОЛЫН УЦС ТӨСӨЛТЭЙ ХОЛБОГДУУЛАН БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭГ ХОЁР УЛСЫН ШУА-ИЙН ЭРДЭМТЭН, СУДЛААЧИД ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХХЭЭР БОЛСЫГ ДЭМЖИЖ БАЙГААГАА МОНГОЛЫН ТАЛ ИЛЭРХИЙЛЭВ

Эгийн голын УЦС төсөлтэй холбогдуулан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хоёр улсын ШУА-ийн эрдэмтэн судлаачид хамтран хэрэгжүүлэхээр болсныг дэмжиж байгааг Монголын тал илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтэй өчигдөр уулзсан.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинд Халхын голын байлдаанд хамтын ялалт байгуулсны түүхт 85 жилийн ойн мэнд дэвшүүлж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болсон талаар дурджээ.

Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар Монгол, Оросын хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд эдийн засаг, худалдаа, банк санхүү, зам, тээвэр, эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллаганы тодорхой асуудлуудыг урагшлуулах талаар ярилцсан байна.

Мөн ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төмөр замын төв коридорын дагуу Монгол, Орос, Хятад гурван тал хамтран шинэ төмөр зам барих төслийг санал болгон дэвшүүлэв. Ингэснээр ачаа тээвэрлэлтийн нийт хэмжээг жилд 60 сая тонн-д хүргэх боломжтой гэж хэлсэн байна.

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны хооронд чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг энэ онд багтаан байгуулах нь чухал бөгөөд энэ нь хоёр талын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтойг талууд тэмдэглэжээ.

Мөн Эгийн голын УЦС төсөлтэй холбогдуулан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хоёр улсын ШУА-ийн эрдэмтэн судлаачид хамтран хэрэгжүүлэхээр болсныг дэмжиж байгааг Монголын тал илэрхийлсэн байна.

Ирэх арванхоёрдугаар сард Москва хотноо болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 26 дугаар хуралдааны бэлтгэлийг сайтар ханган хуралдуулж, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлоход хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй буйгаа харилцан илэрхийлэв.

Эх сурвалж: RIA NOVOSTI, MONGOL.GOV
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу