Өнөөдөр (2024.10.18) болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. 

09:00 цагт: 

Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Монголын Эмч нарын VII их хурал болно. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус Их хурлын нээлтэд оролцож үг хэлнэ. Утас: 9110-8333, 9612-1060, 8911-9482.

09:00-14:00 цагт:

Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвд Эрүү нүүрний мэс заслын багийнхан сайн дурын хүмүүнлэгийн 100 дахь ажлынхаа үр дүнг хэлэлцэж, “Хязгаар нутгийн инээмсэглэл” өдөрлөг болно.

11:00-13:00 цагт:

“Шангри-Ла” зочид буудалд Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд эхлүүлж байгаа “Жендэрийн тэгш байдлын элч-Монгол Энхийг сахиулагчид” хамтарсан төслийн нээлт болно. Утас: 8877-9173.

11:00 цагт:

“Винсвэе эвэнт”-д Техник, технологийн дээд сургууль, техник технологийн политехник коллежийн 40 жилийн ойн үйл ажиллагаатай. Ойн үйл ажиллагааны үеэр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын шагналыг гардуулна.

11:40 цагт:

Богд хааны ордон музейд Улсын эх дагина Дондовдулам хатны мэлмий гийсний 150 жилийн ойд зориулсан “Монголын төрийн Хатан эрдэнэ” тусгай үзэсгэлэн нээгдээд байна.

13:00 цагт:

 “Мишээл Экспо”- төвд Арьс шир, ноос, ноолуурын үзэсгэлэн худалдаа эхэлнэ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу