УИХ-ын чуулганы Баасан гараг (2024.10.18)-ийн нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлнэ.

Хуралдаанаар 2025 оны төсвийн хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх юм. Тодруулбал, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийнэ.

Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага авсан билээ.

ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2024.10.17, 18/

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

·     “Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·       “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·        “Дэд хорооны бүрэлдэхүүний тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·      “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын  Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2024.09.27-ны өдөр ирүүлсэн/

·    “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.09.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

10.00

“Их хуралдай”

 

Н.УЯНГА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу