Дархан-Уул аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өчигдөр (2024.10.17) боллоо.

Орон нутгийн сонгуулиар Дархан-Уул аймгийн ИТХ-ын 41 мандатын төлөө таван нам, хоёр бие даагч  нийт 95 нэр дэвшигч өрсөлдөн МАН 24, АН 16, бие даагч нэг суудал авсан юм.

МАН-ын бүлгээс Б.Азжаргалын нэрийг дэвшүүлсэн бол, танхимаас төлөөлөгч Д.Түмэн-Өлзий 2020-2024 онд ИТХ-ын даргаар ажилласан Сундуйжавын Насанбатын нэрийг  дэвшүүлсэн байна.

Санал хураалтад 40 төлөөлөгч оролцсоноос С.Насанбат 19 санал, Б.Азжаргал 21 санал буюу 52.5 хувийн санал авч аймгийн засаг даргаар Болдбаатарын Азжаргалыг томилохоор нэрийг нь Ерөнхий сайдад уламжлахаар тогтжээ.

Ийнхүү 2020-2024 онд тус аймгийн Засаг даргаар ажилласан Б.Азжаргал ийнхүү улиран ажиллахаар сонгогдлоо. 

Боловсрол:

  • 1989 – 1998 Дархан 1 дүгээр 10 жил
  • 1998 – 2002 МУБИС

Ажлын туршлага:

2002 – УИХ-ын Тамгын газар УИХ-ын бие Төлөөлөгч

2004 – Дархан сумын ЗДТГ Мэргэжилтэн

2005 – Дархан сумын ИТХ-ын дарга

2008 – Дархан сумын ЗДТГ Засаг даргын орлогч

2012 – Дархан-Уул аймгийн ИТХ-ын Төлөөлөгч

2012 – Дархан сумын ЗДТГ-т Засаг дарга

2016 – Дархан-Уул аймгийн ИТХ-ын Төлөөлөгч

2020 – Дархан-Уул аймгийн Засаг дарга

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу