Өчигдөр (2024.10.17) Баянгол дүүргийн 26 дугаар хороо, “Нарны хороолол”-ын байранд айлд гал түймэр гарсан дуудлага 22:22 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж 7, 8 давхарт айлын тагтны хэсэг шатаж байсан гал түймрийн тархалтыг 23:26 цагт зогсоосон.

Улмаар гал түймрийг 23:38 цагт бүрэн унтраасан байна.

Эх сурвалж: НОБГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу