Утаанаас болж 2023 онд 3000 хүн угаартаж, 61 хүн амиа алджээ. Магадгүй үүнээс ч их хүн амь насаа утаанаас болж алдсан гэдэгтээ хэн ч маргахгүй байх.

Төр нь ард түмнийхээ тархиар сегадаж зуух, нүүрс, яндандаа буруу өгөн шахааны бизнесээ амжилттай хэрэгжүүлсээр өдийг хүрлээ. Одоо галын хайчаа л солих үлдэв.

Шахмал түлш шахсаар иргэд угаартан, хавдрын голомт болж, хэдэн хүүхэд нь өнчирч үлдсэн эмгэнэлтэй түүх эргэн тойронд энгийн үзэгдэл болжээ. Бид дэндүү хүлцэнгүй юм. Ингээд бодохоор бидний амьдрал яг л “A Mad Max”-ийн “Furiosa” дээр гардаг эзэндээ үнэнч гэдгээ харуулж амиа хорлодог цагаан арьстай цэргүүд шиг харагдаж байна.


2022 онд гаргасан судалгаагаар агаарын бохирдлын асуудал бий болсноос хойш Улаанбаатар хотын оршин суугчдын дунд амьсгалын замын өвчин асар хурдтай нэмэгдэж, 10,000 хүн тутамд амьсгалын замаар халдвар авах тохиолдлууд 2.7-дахин нэмэгджээ. 

Мөн өнгөрсөн 10 жилд агаарын бохирдлын нөлөөнд хүүхдүүд хамгийн ихээр өртөж байгааг тогтоосон байна. 


Сайжруулсан түлш үйлдвэрлэдэг хувийн хэвшлийн компани нь одоо төрийнх болж, 1.2 их наяд төгрөгийн өртэйгөө хамт толгой дээр гарчихлаа.

Хэрэв агаарын бохирдлын эсрэг эрс шийдэмгий, цогц арга хэмжээ авахгүй, одоогийн байдлаар үргэлжилбэл 2017-2024 он гэхэд 13 мянга орчим хүн агаарын бохирдлоос шалтгаалан нас барах тооцоолол гарчээ. 

Үүнээс сэргийлэхийн тулд “түүхий нүүрсээ түлэхээ болих хэрэгтэй” хэмээн төрийн түшээдээс гадна зарим монгол эрдэмтэн, судлаач нар хүртэл хэлж байсан.

хэлсэн ёсоор Түүхий нүүрсийг гэр хорооллын ихэнх айлууд түлэхээ больчихсон. Гэсэн ч сайжруулсан түлш нь хүн алаад байна. 

Үүний дараа “сайжруулсан утаагүй түлш түлэх хэрэгтэй” хэмээн хоёр зууны өмнөх технологи яриад байгаа төртэй улс яаж ч хөгжих билээ. 

Тодруулбал, 19 дүгээр зууны дундуур Герман, Франц, Бельги зэрэг Европийн орнууд нүүрсийг шигшэж, гарсан жижиг хэсгүүдийг угаагаад давхар даралтаар шахаж, дулааны цахилгаан станцууддаа дулаан ялгаруулах чадвар өндөртэй түлш гарган авч байсан түүхтэй. 


Манай урд хөрш Хятад улсын утаанаас салсан туршлага нь утаа гаргадаг бүхнийг цахилгаан болгосон. Ингээд харахаар ердөө л шинжлэх ухаандаа тулгуурлан энэ бүхнийг шийдчихсэн. Тиймээс бид одооноос хүүхдүүдийг шинжлэх ухаанд дурлуулах хэрэгтэй.

Гэтэл Монгол хүүхдүүд шинжлэх ухаанаар цангачихсан байгааг энэ жилийн “Дэлхийн сансрын 7 хоног” үйл ажиллагаагаар харсан. Ийм байхаар манайхан яаж хөгжих вэ дээ. 

Цөөхөн хэдэн монголчууд ингэж харх шиг амьдарсаар үлдсэн насаа эмнэлгийн өрөө сахиж, хандив гуйсаар олон жил өнгөрчээ. Одоо больё. 

Н.УЯНГА 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу