Энэ жил нийслэлийн хэмжээнд 50 байршилд 80 км зам засаж, шинэчилжээ. Дахин 22 байршилд зам засварын ажил хийх байв. Гэвч цаг агаарын байдал муудаж, технологийн горим алдагдаж байгаа тул ирэх хавар хүртэл автозамын засварын ажлыг зогсоохоор болжээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т. Даваадалай “Хасах градуст авто замыг хучих боломжгүй тул авто замын төслүүдийг түр зогсооё. Технологын горим алдагдана. Тиймээс дулааны улиралд буюу хавар авто замын ажлыг үргэлжүүлье” гэв.

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу