2024-2025 оны хичээлийн жилийн I, II улиралд бие даалтын долоо хоногийг зохион байгуулахаар болсон. Бие даалтын долоо хоног аравдугаар сарын 28-наас эхэлнэ.

Сургуулийн зорилго, зорилт сургалтын төлөвлөгөөтэй уялдуулан эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн оролцоонд тулгуурлан сурагчдын хүсэл сонирхолд нийцсэн бүтээлч байдлаар зохион байгуулах нь нээлттэй.

Бие даалтын 7 хоногт ямар ур чадварт суралцах вэ:

  • Хувь хүний хөгжил төлөвшил
  • Бие даан суралцах
  • Бүтээлчээр сэтгэх
  • Нийгэм-сэтгэл хөдлөлийн ур чадварт суралцах
  • Зөөлөн ур чадвар

Ямар чиглэлийн үйл ажиллагаа төлөвлөх вэ:

  • Төсөлт ажил
  • Соёл,урлаг, спортын арга хэмжээ
  • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох

Ямар хэлбэрээр зохион байгуулах вэ:

  • Танхим
  • Номын сан
  • Музей
  • Үйлдвэрийн газар
  • Малчны хотонд гэх мэт

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу