Жил бүрийн аравдугаар сарын 28-ныг Дэлхийн жүдочдын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил Олон улсын жүдо бөхийн холбооноос эл өдрийг “Well Being” буюу “Сайн сайхны төлөө хамтдаа” уриан дор тэмдэглэх гэж байна.

Харин Монголын жүдо бөхийн холбооноос уг өдөр нэгэн сонирхолтой тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тодруулбал, олимп, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон “Их дуулга”, гранпри тэмцээнээс медаль хүртсэн тамирчдын халз барилдаан болох юм.

Эрэгтэй, эмэгтэй долоон жингээр зохион байгуулах тус тэмцээнд 16-гаас дээш насны өсвөрийн тамирчид зодоглох боломжтойгоороо онцлог юм. Уг тэмцээнийг Монгол Улсад жүдо бөхийн спортын хөгжлүүлэх эхлэлийг тавьсан гавьяат дасгалжуулагч Ч.Машбатын нэрэмжит болгож байгаа аж. Дотоодын чансаа олгох “Сенсей кап”-аас шалгарсан жин тус бүрийн шилдэг зургаан тамирчин ирэх сарын 23-нд “UG Arena”-д зохион байгуулах “Топ-6” тэмцээнд барилдах эрхээ авах ажээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу