Өчигдөр буюу аравдугаар сарын 20-нд нийт нутгаар их, бага хэмжээний цас орсны улмаас Тээврийн Цагдаагийн Албанд зам тээврийн ослын 758 дуудлага мэдээлэл, осол хэргийн шинжтэй 622 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 

Энэ талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодрууллаа.

Тэрбээр “Өчигдөр ирсэн дуудлага мэдээллийг ангилахад зуны улирлын дугуйтай замын хөдөлгөөнд оролцсоноор зогсоох арга хэмжээ авах боломжгүйгээс үүдэн урдах тээврийн хэрэгслийг мөргөх дуудлага мэдээлэл зонхилж байв. Мөн өгсүүр, уруу замд зуны улирлын дугуйтай тээврийн хэрэгслүүд өгсөж, уруудаж чадахгүйгээс зохиомол түгжрэл, саатал бий болсон. Энэ хүрээнд 12 автомашин мөргөлдсөн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Иймд жолооч, иргэд та бүхэн тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, явах эд анги буюу тос маслоныхаа үйлчилгээг авч, өвлийн улиралд тохирсон засвар үйлчилгээнд идэвхтэй хамрагдах болон өвлийн улирлын дугуйгаа сольж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна” гэв.

Эх сурвалж: НЗДТГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу