“АСА” циркийг өчигдөр буюу аравдугаар сарын 21-ний өдөр нээнэ хэмээн Асашёорюү Д.Дагвадорж өөрийн цахим хуудсаараа мэдэгдэж байсан. Гэвч засварын ажил дуусаагүй бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын 1-ний дотор ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.
Анх 2008 онд энэхүү циркийг мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж хувьдаа өмчлөн авсан билээ. Улмаар 2008-2020 он хүртэл хэвийн ажиллаж байсан тус циркт 2020 оны долдугаар сараас эхлэн засварын ажлыг хийж, энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм.
Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар энэхүү циркийн засварын үйл ажиллагаа одоогоор 70 хувьтай үргэлжилж буй.
Шинээр баригдаж байгаа энэхүү циркийн барилга нь 3400 хүний суудалтай, босоогоор 6000-7000 хүн үйлчлүүлэх боломжтой аж.
Гэрэл зургийг: Х.НУРЖАНАТ
Baliar bolgoj bn daa. Shannorig tsirkeer n bailgahgui teneg gahai shuu